{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА


Саудын Араб дахь газрын тосны олборлолт буурснаар нефтийн үнэд өсөх хандлага үүсэж улмаар Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа 7 сарын 7-д тавьсан 6 сая баррель газрын тос худалдаж авах саналаасаа Мягмар гарагт татгалзлаа.

Энэхүү саналаасаа татгалзсан нь цэвэр зах зээлийн нөхцөл байдлаас хамаарсан бөгөөд нийлүүлэгчид тус улсын нөөцөд газрын тос нийлүүлэхээс татгалзсан хэрэг биш гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна. Үүнд сүүлийн 7 хоногт дэлхийн нефтийн үнэ баррель нь 80 ам.доллар давсан нь мөн нөлөөлсөн. 

Саудын Араб 7-р сараас эхлэн өдөрт олборлолтоо 1 сая баррелиар бууруулж буйгаас үүдэн нефтийн үнэ цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм. Харин Байдены засаг захиргаа нэг баррель нефтийн үнэ 67-72 ам.долларын хооронд эргэн худалдаж авах хүсэлтэй буйгаа мэдэгдээд байна.

ОХУ-ын Украйн дахь түрэмгийлэл эхэлснээс хойш үнэ тогтворжуулах зорилгоор АНУ нийт 180 сая баррель нөөцийн газрын тос зах зээлдээ нийлүүлсэн нь АНУ-д нөөцөө зузаатгах шаардлага үүсгэсэн юм. Нөөц буурсантай холбоотойгоор тус улс нь сүүлийн саруудад нийт 6.3 сая баррель газрын тос буцаан худалдан аваад байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ