{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Газрын тосны үнэ буурч, S&P 500 индекс сэргэлээ

Газрын тосны үнэ буурч, S&P 500 индекс сэргэлээ


2025 оны 6-р сарын 13-нд Израил улс Иран руу агаараар довтолсноос үүдэж дэлхийн эдийн засаг тогтворгүйжиж, алт болон газрын тосны үнэ огцом өсөж байсан билээ. Тухайлбал, Brent маркийн газрын тосны үнэ 6-р сарын 13-нд өмнөх өдрийн ханшнаасаа 7.0 хувиар өсөж, 75.3 ам доллар болж байсан.

Харин тус өдрөөс хойш нөхцөл байдал хурцдаж, Иран улс хариу агаарын довтолгоо хийсэн хэдий ч АНУ уг мөргөлдөөнд оролцсоноор нөхцөл байдал тогтворжих хандлагатай боллоо. Цаашлаад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улс энхийн хэлэлцээр хийхэд бэлэн болсон гэж мэдэгдсэн ба үүний дараахөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд сэргэлээ.

Өнгөрсөн баасан гараг буюу 6-р сарын 20-нд S&P 500 индекс 5,967.84 нэгж дээр хаагдсан бол 6-р сарын 23-нд 6,025.19 нэгж хүрч, өдрийн дотор 1.0 хувиар өсжээ. Ингэснээр Израил, Ираны мөргөлдөөн эхэлснээс хойших уналт -1.2 хувиас багасаж, ердөө -0.3 хувь боллоо.

Brent маркийн газрын тосны үнэ ч мөн адил өдрийн дотор огцом буюу -6.6 хувиар буурч 70.5 ам.долларт хүрлээ. 6-р сарын 12-нд тус газрын тосны ханш 69.4 ам.доллар байсан ба маргааш нь мөргөлдөөн эхлэх үед 74.2 ам.доллар болж, 7.0 хувиар өсөөд байсан юм. Харин өчигдрийн хаалтын ханш нь ийнхүү огцом буурснаар газрын тосны үнэ тогтворжиж, мөргөлдөөнөөс өмнөх үеийн түвшиндээ очжээ.

Одоогоор Израил болон Иран улсын засгийн газар ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн энхийн хэлэлцээрийн тов, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдээгүй байгаа ч шинжээчид ойрын хугацаанд нөхцөл байдал тогтворжих өндөр магадлалтай гэж харж байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ