GOOGLE-ийн ТОЛГОЙ КОМПАНИЙН ALPHABET-ийн ХУВЬЦААНЫ ХАНШ УНАЛАА
Лхагва гарагт Google-ийн толгой компани Alphabet хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэ технологи болох "Bard"-ийг албан ёсоор танилцууллаа. Тус өдөр "Bard" сурталчилгааны бичлэг дээр буруу мэдээлэл хуваалцсан нь Alphabet-ийн (Google-ийн толгой компани) хувьцааны ханш өдөрт 8% орчмоор унахад шууд нөлөөллөө.
Танилцуулгын өмнөх өдөр Microsoft нь Bing хайлтын системийг ChatGPT-тэй интеграци хийсэн байдлаар олон нийтэд танилцуулсан байсан юм. Харин Лхагва гарагт "Bard" алдаатай мэдээлэл хуваалцсан нь Google-ийг Microsoft Corp-д өрсөлдөгчийн байр сууриа алдаж байна гэх түгшүүрийг төрүүлж улмаар хувьцааны ханш нь уналаа.
Эх сурвалж: Reuters
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19