{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
GOOGLE КОМПАНИ BARD AI-ИЙГ ТАНИЛЦУУЛНА

GOOGLE КОМПАНИ BARD AI-ИЙГ ТАНИЛЦУУЛНА


Google компани Даваа гарагт хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан харилцагчид үйлчилгээ үзүүлэх "Bard"-ийг ирэх 7 хоногт танилцуулахад бэлэн болсон хэмээн мэдэгдлээ. Уг технологи нь ChatGPT-тэй адил харилцагчдаас ирсэн аливаа асуултад хариулж үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилготой аж.

Alphabet Inc. компанийн (Google-ийн толгой компани) 2022 оны 4-р улирлын ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй билээ. Үүнийг эдийн засгийн өсөлт саарч, зах зээлд эрэлт буурсны нөлөө гэж үзэж болох хэдий ч нөгөөтээгүүр тус компанийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг хайлтын үйлчилгээнд олон өрсөлдөгч шинээр гарч ирж буй нь тодорхой нөлөөтэй байгаа юм.

Тус компани нь хайлтын үйлчилгээнд өрсөлдөх чадвараа өндөрт хадгалж үлдэхийн тул "Bard"-ийн хариулт чанартай, аюулгүй, үнэн зөв байхад ихэд анхаарч ажиллаж байгаа байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ