GOOGLE PIXEL 7 ШИНЭ ГАР УТАС
Google компани 10 сарын 13-д "Pixel 7", "7 Pro" гар утаснууд болон анхны бугуйн цагаа худалдаанд гаргалаа. "Pixel 7" 599 ам.доллар, "Pixel 7 Pro" 899 ам.доллароор тус тус худалдаанд гарч буй нь гар утасны зах зээлд тэргүүлэгч компаниудын үнэтэй харьцуулахад харьцангуй бага үнэтэй байна.
Гар утас нь "Google Tensor G2"-оор хөгжүүлэгдэж хурдан болон хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр голлон анхаарсан нь онцлог болжээ. "Pixel 7 Pro"-ийн голлох үзүүлэлтүүдийг дурдвал тус утас нь "low-power" горимд 72 цаг ажиллах боломжтой. Камерын хувьд урд талдаа 3-н камертай бөгөөд 50 мегапикселийн линз, 5X оптик томруулах хүчин чадалтай байна. Мөн 4K видео бичлэгийг 60fps-ээр бичих боломжтой гэх мэтчилэн Google-ийн гар утас нь орчин үеийн хэрэглээнд байвал зохих бүхий л үзүүлэлт, шинж чанаруудыг агуулжээ.
Одоогийн байдлаар Google компанийн гар утасны зах зээл дэх урт хугацааны зорилго хүмүүсийн анхаарлын төвд асуулт болсоор байна. Хэрэв тус компани гар утсаа өргөн хэрэглээнд оруулах төлөвлөгөөтэй байвал маркетингийн зардалдаа их хөрөнгө оруулалт хийх хүлээлттэй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19