{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
I САРААС ХОЙШ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДУУД 4-6 ХУВИАР УНАЛАА

I САРААС ХОЙШ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДУУД 4-6 ХУВИАР УНАЛАА


Image result for GOVERNMENT BOND MONGOLIAОдоогоор олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын дөрвөн бонд арилжигдаж байна. Энэ он гарснаас хойш бондуудын ханш 4-6 хувиар унаад байгаа аж. Хэдий тийм боловч анх гаргасан үнээсээ буугаагүй байна. 

Ерөнхийдөө өнгөрсөн онд Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээний дараа үзүүлсэн өсөлтөө эргүүлэн алдсан хөдөлгөөн ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд гаргасан 5.625 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондын ханш он гарснаас хойш дөрвөн хувиар унаж, 97.15 ам.долларт хүрчээ. Эдийн засгийн хүнд үед эргэн барагдуулах хугацаа нь ойртож байсан ”Чингис”, “Дим Сам” бондыг санхүүжүүлэх үндсэн зорилгоор “Гэрэгэ” бондыг гаргаж байсан бөгөөд төлөвлөгөөний дагуу таван жилийн хугацаатай “Чингис” бонд болон юаниар нэрлэгдсэн “Дим Сам” бондын өрийг энэ онд бүрэн барагдуулсан юм. 

Харин хамгийн ойрын хугацаанд өрийг барагдуулах хуваарьтай, хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын үнэлгээ ч бас 1-р сараас хойш дөрвөн хувиар доошилсон байна. 2016 онд Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдэж, түүхий эдийн үнэ унаснаар Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүндэрч, улмаар 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.875 хувийн хүүтэй гаргахад хүрсэн юм. “Хуралдай”, “Чингис” бондын хувьд ч мөн ханш нь доошилсон үзүүлэлттэй байна. Монгол Улсын бондуудын гол эзэмшигчдэд “JPMorgan Chase”, “UBS”, “Blackrock” зэрэг тэргүүлэх хөрөнгө оруулагчид багтаж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн судалгаагаар хөрөнгө оруулагчид харьцангуй өндөр хүүтэй хөгжиж буй орны бонд сонирхох нь нэмэгджээ. Ялангуяа донорын санхүүжилт өндөр, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж буй эрсдэлийн жийргэвчтэй орны бондуудыг илүү сонирхох болсон байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ