{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИХ БРИТАНИЙН ХУУЛЬ ТОГТООГЧИД КРИПТОВАЛЮТЫГ ЗОХИЦУУЛАЛТТАЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

ИХ БРИТАНИЙН ХУУЛЬ ТОГТООГЧИД КРИПТОВАЛЮТЫГ ЗОХИЦУУЛАЛТТАЙ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА


Их Британийн Парламентын доод тэнхим Мягмар гарагт болсон хурлаараа санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хурлын үеэр гишүүд хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийн зэрэгцээ криптовалютыг тус улсын зохицуулалттай санхүүгийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцэж, түүнийг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн нь онцлог зүйл боллоо.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй санхүүгийн төлбөр тооцооны зохицуулалтад "stablecoin"-ийг нэмэх талаар хэлэлцсэн бөгөөд хурлын гишүүд уг санааг дэмжсэн байна.

Криптовалютыг зохицуулалттай санхүүгийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөх хууль албан ёсоор батлагдахын тулд Лордуудын тэнхим буюу дээд Парламентын тэнхим уг хуулийг баталж, түүний дараа Чарльз III хаан зөвшөөрөх ёстой байна.

Source: Yahoo! Finance

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ