ИЛОН МАСК ЭРХМИЙН АЛДАГДАЛ 2022 ОНД 100 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЛАА
Блүүмбэрг тэрбумтнуудын индексийн мэдээллээс харвал Илон Маск эрхмийн нийт хөрөнгө 2022 оны 11 сарын 22-ны байдлаар оны эхэн үеэс 100 тэрбум ам.доллар (on paper) гаруйгаар буурсан байна. Түүний хөрөнгө ихээр буурсан хэдий ч тэрээр 169.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхий хамгийн баян хүн хэвээр байна.
Түүний хөрөнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш уналттай байгаа нь түүний хөрөнгийг бууралтад гол нөлөөг үзүүлжээ. Тесла компанийн хувьцааны ханш БНХАУ дах цар тахлын эсрэг хөл хорио болон цахилгаан автомашины арын гэрэл асуудалтай гэх шалтгаанаар 300,000 гаруй автомашинаа үйлдвэр рүүгээ саяхан буцаан татах болсноо зарласан зэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед бууралттай байна.
Тесла компанийн хувьцааны ханш Даваа гарагт 6.8%-иар унаж 167.87 ам.долларт хүрсэн нь 2020 оны 11-р сарын оргил үеэсээ 52%-иар буурсан үзүүлэлт болоод байна.
Source: Bloomberg
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19