{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИНФЛЯЦЫГ ХЯНАХ НЬ АНУ-ын ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛД ӨРТҮҮЛНЭ

ИНФЛЯЦЫГ ХЯНАХ НЬ АНУ-ын ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛД ӨРТҮҮЛНЭ


АНУ-ын төв банк өндөр инфляцыг зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэхийн тулд 2022 онд бодлогын хүүгээ 1980 оноос хойших хамгийн хурдацтайгаар өсгөж 4.50%-д хүргэсэн билээ. Гэвч төв банк АНУ-ын эдийн засгийг хямралд өртүүлэхгүйгээр инфляцыг зорилтот хэмжээнд 2023 онд хүргэх нь хүндрэлтэй байна. Учир нь инфляцыг хяналтдаа авахад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол болон геополитикийн эрсдэл гол сөрөг нөлөөг үзүүлж байна.

ТОДРУУЛБАЛ

АНУ-ын өндөр настай иргэдийн нийт иргэдэд эзлэх хувь 2010 оноос хойш ихэссээр байгаа бөгөөд энэ нь ажиллах хүчний оролцооны түвшнийг бууруулж хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсгэж байна. Хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсэх нь үйлчилгээний үнийг өсөхөд нөлөөлж өндөр инфляцад дарамт учруулаад байгаа юм. /Жич: Хөдөлмөрийн зах зээл хомсдолтой байх үед бодлогын хүүг өсгөж эрэлтийг бууруулах нь АНУ-ын эдийн засгийг хямралд өртүүлнэ./

Геополитикийн эрсдэл нь орчин үеийн улс хоорондын нийлүүлэлтийн нарийн уялдаа холбооны доголдол үүсгэж инфляцад дарамт учруулах боломжтой байна. ОХУ болон Украин улс хоорондын мөргөлдөөн, АНУ болон БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн нь орчин үеийн нийлүүлэлтийн нарийн уялдаа холбоонд доголдол үүсгэж өндөр инфляцад дарамт учруулж болзошгүй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ