{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ИНВЕСКОР ББСБ” ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН IPO ТАНИЛЦУУЛГА БОЛНО

“ИНВЕСКОР ББСБ” ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН IPO ТАНИЛЦУУЛГА БОЛНО


Монголын хөрөнгийн бирж дээр шинээр бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болж буй Инвескор санхүүгийн байгууллагын ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА уулзалт 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 18:00 цагт Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд болно. 

Инвескор ББСБ нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн, шинэлэг шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хариуцлагатай дэмжигч байх зорилт тавин ажилласаар салбартаа манлайлагчдын нэг болж чаджээ. Тус компани төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн тус компанийн финтек технологийг хариуцсан охин компани болох “Инвескор Эй Ай Лаб” компанийн залуус Япон улсын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Liberra” компанитай хамтран, хиймэл оюун ухаанд суурилсан кредит үнэлгээний системийг амжилттай хөгжүүлж байна. Инвескор ББСБ нь 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй, цаашид Монгол залуусынхаа мэдлэг, ур чадварыг ашиглан Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байна.

Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд явагдах бөгөөд тус компанийн андеррайтераар Ти Ди Би Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ажиллаж байна.

Үнэт цаасыг танилцуулах арга хэмжээний бүртгүүлэх: http://bit.do/invescore-ipo 


Бусад мэдээ