{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ИНВЕСКОР ББСБ” ХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

“ИНВЕСКОР ББСБ” ХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО


Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын хөрөнгийн биржийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цанг цохилоо.

“Инвескор ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаална.

Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог бөгөөд тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

 “Инвескор ББСБ” ХК-ийн ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гарагт 18:00 цагаас Шангри-ла зочид буудлын Ballroom танхимд болох тул хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Бусад мэдээ