{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЖЕКСОН ХОУЛЫН СИМПОЗИУМ 8-Р САРЫН 24-НӨӨС 26-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ЖЕКСОН ХОУЛЫН СИМПОЗИУМ 8-Р САРЫН 24-НӨӨС 26-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


S&P 500 индекс болон технологийн NASDAQ Composite индекс нар сүүлийн 3-н 7 хоног уналттай хаагдсан бол өчигдөр буюу Даваа гарагт өсөлттэй байлаа. 

Хувьцаануудыг ангилбал технологийн компаниудын хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байлаа. Жишээлбэл, Palo Alto Networks Inc-ийн хувьцааны ханш Даваа гарагт 14.8%, NVIDIA Corp 8.5%, Tesla Inc-ийн хувьцааны ханш 7.3% тус тус өслөө. 

Азийн зах зээл харин уналттай байлаа энэ нь БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдалтай шууд холбоотой юм. Мөн БНХАУ-ын ардын банк зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс өнгөрөгч 7 хоногт дунд хугацааны зээлийн хүүгээ гэнэтийн байдлаар 15 суурь нэгжээр бууруулж, 2.5% болгосон хэдий ч энэ нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй тул зах зээлийн уналтад нөлөөлтэй байна.

Хөрөнгийн зах зээлийн цаашдын чиглэл ХНС-аас жил бүр зохион байгуулдаг Жексон Хоулын симпозиумын дараа тодорхойлогдох төлөвтэй байна. Жексон Хоулын симпозиум 8-р сарын 24-нөөс 26-ны хооронд зохион байгуулагдана.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ