“ЖЕНКО ТУР БЮРО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 19-ний өдрийн №01 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 799.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн хэдий ч цар тахлын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсч, компанийн нөхцөл байдал хүндэрсэн тул Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолоор нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашиг тараахаар өөрчлөн шийдвэрлэсэн байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ