{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХААБ: 2018 ОНД 20 ТӨРЛИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ 700 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРИЛЖААД БАЙНА

ХААБ: 2018 ОНД 20 ТӨРЛИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ 700 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРИЛЖААД БАЙНА


Image result for ХААБЭнэ онд ХААБ-ээр дамжуулан 20 төрлийн түүхий эдийг 700 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Энэ нь өмнөх оноос 22.7 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Түүхий эдүүдийн үнэ энэ онд 30-70 хүртэлх хувиар өссөн нь арилжааны дүн нэмэгдэхэд нөлөөлсөн гэж ХААБ мэдээллээ. Мөн энэ онд хийсэн нийт арилжааны 82.3 хувийг боловсруулаагүй цайвар болон бараан ноолуурын арилжаа бүрдүүлсэн. Эдгээр түүхий эдийн үнэ өмнөх оноос 60 гаруй хувиар өссөн байна. Цаашдаа малчид ноолуурын чанартаа илүү анхаарч дотоодын үйлдвэрлэгчдэдээ нийлүүлэх, мөн боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлох шаардлагатай байгааг салбарынхан онцолж байгаа. Энэ онд биржээр дамжуулж зөвхөн ноос ноолуурын арилжаагаар зогсохгүй малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж, мал нийлүүлэх захиалгыг малчдын хоршоодод өгч, махны үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Ирэх онд ч мөн мал, мах, арьс шир худалдах, худалдан авах талуудын захиалгын дагуу форвард арилжаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ