{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ХААН Банк” ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг Монголбанкнаас олголоо

“ХААН Банк” ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг Монголбанкнаас олголоо


“ХААН Банк” ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг Монголбанкнаас 2024 оны 4-р сарын 19-д олголоо.    

2023 онд “ХААН Банк” ХК 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5% болох нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилах юм. 

“ХААН Банк ХК”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 15-ны өдрийн 4 тоот тогтоолд зааснаар Монголбанкнаас зөвшөөрөл олгосноос хойш ногдол ашгийг ажлын 5 өдөр буюу 2024 оны 4-р сарын 25-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа ээзмшигчдийн дансанд байршуулах болно.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ