“ХАР ХОРУМ ПРОПЕРТИЙС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОВ ГАРЛАА
“Хар Хорум Пропертийс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/2019 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт хуралдуулахаар болсон байна.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт
Бүртгэх өдөр: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр
Хуралдах газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/2, Денвер оффис, 401 тоот, Эрдэнэс Сольюшинс ХХК-ийн байр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн үйл ажиллагааны байдлаарх тайлан;
2. "Эрдэнэс сольюшинс" ХХК-иас ирүүлсэн "Хар хорум пропертийс" ХК-ны 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1 ширхэг энгийн хувьцаанд Эрдэнэс сольшинс ХХК-ийн 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ширхэг энгийн хувьцааг тэнцүүлж, Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, Нэгтгэх гэрээний төслийг хэлэлцэж батлах тухай;
3. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэх талуудын 2019 оны 12-р сарын 31-ны байдлаар хөндлөнгийн аудит хийгдсэн санхүүгийн тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах тухай;
4. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан "Хар хорум пропертийс" ХК-ний зарласан энгийн хувьцаанаас хаалттай хүрээнд 1 ширхэг нь 100 /нэг зуу/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1’700’000’000 /нэг тэрбум долоон зуун сая/ ширхэг хүртэлх энгийн хувьцааг нэмж эргэлтэд гаргах тухай;
5. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
6. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авах шаардах эрх үүссэн тухай;
7. "Хар хорум пропертийс" ХК-ийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт оруулах тухай;
8. "Хар хорум пропертийс" ХК-ийн оршин байх хаягийг өөрчлөх тухай;
9. Хар хорум пропертийс ХК-ийн оноосон нэрийг нэгтгэж буй Эрдэнэс сольюшинс ХХК-ийн оноосон нэрээр солих тухай;
10. Хар хорум пропертийс ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;
11. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилох тухай.
Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын Дарга: Э.Сод-Эрдэнэ, Гишүүн: Э.Шагдарсүрэн
Холбоо барих утас: 99922517
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ