ХХБ-ны ХУВЬЦААНЫ ХАНШ IPO ХАНШНААСАА 7.5% ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА
Худалдаа, хөгжлийн банкны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж, 2023 оны 5-р сарын 31-ний өдрөөс “TDB” үсгэн кодтойгоор хоёдогч зах зээл дээр арилжаалагдаж эхэлснээр Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгийг давсан билээ.
Худалдаа,хөгжлийн банк нь анхдагч зах зээл дээр хувьцаагаа 33,000 төгрөгөөр санал болгосон бөгөөд хоёдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш хувьцааны ханш дээд дүн болох 39,500 төгрөгт хүрч 19.7%-аар өсөж байсан бол өнөөдрийн байдлаар анхдагч зах зээлийн үнээс 7.5%-аар өсөж 35,460 төгрөгт хүрээд байна.
Худалдаа, хөгжлийн банк нь 2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд банкны системийн байгууллагад олгосон нийт зээлийн 43%-ийг дангаар эзэлж, тэргүүлэгч байр сууриа хэвээр хадгалж байна.
Хэрэв та Худалдаа, хөгжлийн банкны хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, хувьцааны хөрөнгө оруулалт хийх бол https://trader.tdbsecurities.mn хуудсаар нэвтэрч захиалга өгөх боломжтой.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19