{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХНБ ӨНДӨР ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХЭЭР БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН ӨСГӨЛӨӨ

ХНБ ӨНДӨР ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХЭЭР БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН ӨСГӨЛӨӨ


Эдийн засгийн хямралд орж болзошгүй эрсдэлийг үл харгалзан Холбооны Нөөцийн Банк (ХНБ) бодлогын хүүгээ дахин 0.75%-аар өсгөлөө. Бодлого боловсруулагчид АНУ-ын сүүлийн 40 жилийн дээд түвшин болоод байгаа 9.1%-ийн инфляцын түвшнийг бууруулахаар дахин бодлогын хүүгээ өсгөсөн нь зорилтот хүүгийн түвшнийг 2.25%-аас 2.5%-ийн хооронд барьж байгаа шийдвэр болоод байна.

Бодлогын хүүг өсгөх нь тус улсын эдийн засгийг хямралд оруулах магадлалыг нэмэгдүүлээд байгаа хэдий ч ХНБ-ны тэргүүний мэдэгдээд байгаагаар 9-р сарын үзүүлэлтээс шалтгаалан шаардлагатай бол дахин бодлогын хүүг өсгөх төлөвлөгөөтэй байгаа байна. Тэрээр хүүгийн өсөлт нь одоогоор АНУ-ыг хямралд оруулахгүй гэж харьж байгаа бөгөөд хурлын дараа сэтгүүлчдэд "АНУ-ын ажилгүйдлийн түвшин хагас зуун жилийнхээ доод түвшинтэй ойролцоо байна. Тогтвортой цалингийн өсөлт, ажлын байр нэмэгдсээр байгаа учир би АНУ-ыг хямралд өртөөгүй байна гэж харж байна." хэмээн ярилцлага өгсөн юм. 

Зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид 9-р сард ХНБ бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөнө гэх хүлээлттэй байна.  

(Жич: Бодлого боловсруулагчдын дараагийн хурал 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд болно.)

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ