{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХНС-ААС GOLDMAN SACHS-ИЙН БАНКИРЫГ НУУЦ МЭДЭЭЛЭЛ УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭХ ХЭРГЭЭР ТҮҮНИЙ БАНКНЫ САЛБАРТ АЖИЛЛАХ ЭРХИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОВ.

ХНС-ААС GOLDMAN SACHS-ИЙН БАНКИРЫГ НУУЦ МЭДЭЭЛЭЛ УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭХ ХЭРГЭЭР ТҮҮНИЙ БАНКНЫ САЛБАРТ АЖИЛЛАХ ЭРХИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОВ.


АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) Goldman Sachs банкны хуучин ажилтан Жозеф Жиампиетро-г нууц мэдээллийг зүй бусаар ашигласан хэргээр түүний банкны салбарт ажиллах эрхийг бүрмөсөн хориглоод байна.

Жозеф Жиампиетро нь 2011 оны эхээр Goldman Sachs компанид санхүүгийн байгууллагуудын группийн удирдах захирлаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкны нууц мэдээлэлд нэвтэрсэн гэх зөрчлөөр ажлаасаа халагдаад байсан юм. Түүний нууц мэдээлэл ашигласан гэх хэрэг өдийг хүртэл үргэлжилсэн бөгөөд ХНС-ийн мэдээлснээр, Жозеф Жиампиетро нь ХНС-ийн хуучин ажилтан Рохит Бансалаас (тухайн үед Goldman Sachs компанид ажиллаж байсан) хяналтын нууц мэдээллийг олж авсан бөгөөд Жиампиетро нь уг нууц мэдээллийг үйлчлүүлэгчидтэй ажиллах болон шинэ бизнес эрхлэхэд ашигладаг байсан байна.

Жозеф Жиампиетро нь хэрэгт холбогдох үедээ Goldman Sachs банкны ажилтан байсан тул 2015 онд Нью-Йорк мужийн зохицуулагчид Goldman Sachs компанид 50 сая ам.долларын торгууль, 2016 онд ХНС 36.3 сая ам.долларын торгууль тус тус ногдуулж байсан байна.


Бусад мэдээ