ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.75%-иар ӨСГӨЛӨӨ
Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 4 дэх удаагаа дараалан 0.75%-иар өсгөж, зорилтот хүүгийн интервалыг 3.75% - 4.00%-д хүргэлээ.
ХНС бодлогын хүүгээ өндрөөр өсгөсөөр байгаад АНУ-ын зарим улс төрчид шүүмжлэлтэй хандсан боловч ХНС-ийн тэргүүн өндөр инфляцын түвшин зорилтот хэмжээндээ хүрч буурах нь урт хугацаандаа бүх Америкчуудад хэрэгтэй хэмээн онцоллоо. (АНУ-ын Төлөөлөгчдийн тэнхимийн 2022 оны сонгууль 11 сарын 8-нд эхэлнэ. Сонгууль тун удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор улс төрчид ХНС-д шаардлага тавьж байна гэж бид үзэж байна.)
Хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын хүү оргил үедээ ямар түвшинд хүрж, хэр удаан тэрхүү түвшинд үргэлжлэх нь анхаарлын төвд байгаа гол асуулт болоод байна. Бидний хувьд ХНС-г 2023 оны 3-р сарын мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 5.00%-д хүргэж, 2023 оны 2-р хагас жилийн эцэс хүртэл бодлогын хүүгээ 5.00%-иас бууруулахгүй гэх хүлээлттэй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19