ХНС хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.75%-5.0%-д хүргэлээ.
Холбооны Нөөцийн Сан (FED) өнөөдөр хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.75%-5.0%-д хүргэлээ.
Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хурлаар үндсэн 2 дохиог өглөө.
1. Инфляцыг хяналтдаа авах. (Инфляцыг зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэх.)
2. Банкны системийн хямралыг даамжруулахгүй байх.
ХНС-ийн зүгээс банкны хямралыг даамжруулахгүйн тулд гэнэтийн зээл олгох, мөн бусад бодлогын хэрэгслүүдийг ашиглаж хөрвөх чадварыг дэмжсээр байх болохыг мэдэгдлээ.
Бидний харж буйгаар Мөнгөний хумих бодлогын сөрөг нөлөө нь банкны системийн хөрвөх чадварт сөрөг нөлөөтэй байгаа хэдий ч системийн нөлөө бүхий банкнууд нь 2008 оны хямралтай харьцуулахад сайн баланс, орлогын төрөлжсөн эх үүсвэр, зохицуулагч байгууллагуудын өндөр хяналттай тул банкны систем том хямралд өртөхгүй гэж бодож байна.
Мөн өнөөдөр Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хорооны (FOMC) гишүүдийн эдийн засгийн төсөөлөл шинэчлэгдлээ. Тэдний 2023 оны бодлогын хүүгийн медиан төсөөлөл 5.1%-д хэвээр хадгалагдсан ба үүнээс бид 2023 онд бодлогын хүүг дахин 0.25%-иар өсгөж хүүгийн түвшин 5.25%-д хадгалагдах төлөвтэйг дүгнэж болохоор байна. Түүхэн хугацаандаа бодлогын хүү оргил түвшиндээ хүрч хадгалагдах нь хувьцаа болон бондын зах зээлд эерэг нөлөө үзүүлдэг билээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19