ХУДАЛДААНЫ САЛБАР 2021 ОНД
МХБ-ийн I болон II ангилалд бүртгэлтэй худалдааны салбарын компаниудын борлуулалтын орлого 2021 онд 27.80 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувийн өсөлттэй үзүүлэлт болсон байна. 2020 онд худалдааны салбар нь 0.91 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байсан бол 2021 онд 1.60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Салбарын нийт хөрөнгө 55.72 тэрбум төгрөг болж 41.1 хувийн өсөлт үзүүлэхэд "Улсын Их Дэлгүүр" ХК /MSE:UID/-ийн нийт хөрөнгө 7.91 тэрбум төгрөгөөс 21.45 тэрбум төгрөг болж өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Доорх зургуудад МХБ-ийн I болон II ангилалд бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниудын борлуулалтын орлого, цэвэр ашиг, нийт хөрөнгө болон нийт эздийн өмчийн өөрчлөлтийг сүүлийн 3-н жилээр дүрсэлж, 2020 оноос 2021 оны өөрчлөлтийн хувь хэмжээг тооцоолон харуулав.