{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРЧ МАГАДГҮЙ БАЙГААГ “FITCH” АНХААРУУЛАВ

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРЧ МАГАДГҮЙ БАЙГААГ “FITCH” АНХААРУУЛАВ


Image result for fitch2019 онд хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэл буурч магадгүй байгааг “Fitch” агентлаг анхаарууллаа. Учир нь гадаад өрийн түвшин өндөртэй хөгжиж буй орнуудад Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлого, ам.долларын ханш чангарч байгаа нь сорилт болохоор байна.

Ялангуяа Латин Америк, Ойрх Дорнод, Африкийн хөгжиж буй орнуудад хамгийн ихээр нөлөөлөхөөр байгааг анхаарууллаа. Эдгээр орны гадаад өр, ялангуяа ам.долларын өрийн хэмжээ өндөр байгаа тул зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж “Fitch” агентлаг үзжээ. Тухайлбал, Засгийн газрын өрийн 83 хувийг нь гадаад өр бүрдүүлж байгаа Аргентин улсын хувьд песогийн ханш өнгөрсөн онд 28 хувиар суларсан нь эдийн засагт нь томоохон сорилт болоод байсан юм. Харин Европын хөгжиж буй орнуудын хувьд зээлжих зэрэглэл өсөх төлөвтэй байгаа бол Азид тогтвортой байхаар байна.

Ам.долларын ханш чангарахад Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогоос гадна АНУ-ын эдийн засаг Европ, Япон, БНХАУ-аас илүү хурдацтай өсөхөөр байгаа нь дэмжлэг болох юм байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ