"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Хүннү Менежмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн № 6/01 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын тов: 2019 оны 8-р сарын 05-ны өдрийн 14:00 цагт
Хуралдах газар: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон бьюлдинг оффис, 404 тоот
Бүртгэлийн өдөр: 2019 оны 7-р сарын 10-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах;
- Компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн баталж буйтай холбогдуулан 2019 сүүлийн хагас жилийн бизнес төлөвлөгөө батлах;
- Компанийн дүрмийг өөрчлөн батлах;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Компанийн өрийг хувьцаанд шилжүүлэх төслийг хэлэлцэж батлах.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компани болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон булдинг оффис, 404 тоотод ирж танилцаж болно.
Холбоо барих утас: 9099-1991.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж