{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ САР” аяныг өрнүүлж, арилжааны шимтгэлээ 0.9% болгон буурууллаа

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ САР” аяныг өрнүүлж, арилжааны шимтгэлээ 0.9% болгон буурууллаа


Хөрөнгийн зах зээлийн шилдэг үнэт цаасны компаниудын нэг болох “Ти Ди Би Капитал ҮЦК” нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсний 9 жилийн ойгоо угтан, зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжих, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, зах зээлийн идэвхийг сайжруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарыг “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ САР” болгон зарлалаа.

Энэхүү аяны хүрээнд тус компани нийт харилцагчдынхаа хувьцааны арилжааны шимтгэлийг 3 сарын турш 0.9% болгон бууруулж бэлэг барьж байна. Тус урамшуулалд 2019 оны 11 сард үнэт цаасны дансаа шинээр нээлгэсэн харилцагчид мөн хамрагдах бөгөөд харилцагчиддаа  зориулсан хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Ти Ди Би Капитал ҮЦК нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрийг оруулах олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь Монголын хөрөнгийн биржтэй шууд холболт бүхий хамгийн анхны онлайн арилжааны системийг бий болгож, харилцагчиддаа үнэт цаасны арилжаанд хамгийн түргэн шуурхай, цаг хугацааны хоцрогдолгүйгээр оролцох, үнэт цаасны дансаа зайнаас удирдах, мэргэжлийн шинжээчдийн тайлан судалгаатай тогтмол танилцах боломжийг олгосон билээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

 

Утас: 976 70100261, 976 70100263

Цахим хуудас: www.tdbcapital.mn

FB хуудас: https://www.facebook.com/tdbcapital/


Бусад мэдээ