{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГИЙН ЗАХАД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТОО ӨСӨЖ БАЙНА

ХӨРӨНГИЙН ЗАХАД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТОО ӨСӨЖ БАЙНА


Шинээр нээсэн үнэт цаасны дансны тоо энэ оны эхний сард 96.8 мянгад хүрсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Энэ нь 12 дугаар сарынхаас 45 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Хэдий тийм боловч үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгааг салбарын шинжээчид онцолж байна. Нэгдүгээр сард “Гүүдсек” Үнэт цаасны компани хамгийн олон данс буюу 30.6 мянган шинэ данс нээжээ. Энэ нь нэгдүгээр сард нээсэн нийт дансны 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт болж байгаа аж. Мөн нийт шинээр нээсэн дансны 99.9 хувь нь дотоодын иргэдийн данс байна. Бусад нь гадаадын иргэд, хөрөнгө оруулагчид болон дотоодын компаниудын данс байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн захад оролцогчдын тоо өсөж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм.

Үүнээс гадна “Эрдэнэс Таван толгой”-ийн IPO-той холбоотойгоор орон нутгийн иргэд хөрөнгийн зах зээлд хөл тавьж байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв онцолж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ