ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ БОЛОН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГӨӨЖ
1977-2022 оны /9 сар/ хоорондын дэлхийн хувьцааны болон бондын зах зээлийн ам.доллароор илэрхийлэгдэх жилийн өгөөжийг зурагт харууллаа. Хувьцааны зах зээлийг "MSCI All-Country World" индексээр (1988 оноос өмнөх үзүүлэлтэд MSCI World), бондын зах зээлийг "Bloomberg Global Aggregate" (1991 оноос өмнөх үзүүлэлтэд U.S Aggregate) индексээр тус тус төлөөлүүллээ. 2022 оны 9-р сарын байдлаар хувьцааны зах зээл 31%, бондын зах зээл 22% тус тус бууралттай байна.
Сүүлийн 44 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт болон инфляц харьцангуй тогтвортой байсан нь хөрөнгийн зах зээл тогтвортой байхад гол нөлөөг үзүүлсэн бол өнгөрсөн 2 гаруй жилийн хугацаанд үүссэн цар тахал, геополитикийн сөрөг нөлөө нь дэлхий даяар улс орнуудыг өндөр инфляц болон эдийн засгийн өсөлтийн удаашралын дарамттай учрууллаа. Тийм учраас хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл цаашид өндөр байх төлөвтэй байна .
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19