{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ VS БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ 2022Q1

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ VS БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ 2022Q1


Оросын Холбооны Улс (ОХУ) болон Украин улс хоорондын дайны үеийн эдийн засгийн сөрөг үр дагавар болон инфляцын өсөлтийн эсрэг Төв банкнууд хүүгийн түвшнээ нэмэгдүүлсэн шийдвэр нь 2022 оны 1-р улирлын байдлаар хувьцаа болон бондын зах зээлд гол сөрөг нөлөөг үзүүллээ.

2022 оны 1-р сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) инфляцын түвшин өндөр байгаатай холбоотой мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдсэнээр дэлхийн үнэт цаасны зах зээл уналттай байсан бол 2-р сард ОХУ болон Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн эрсдэлээс үүдэн зах зээл уналттай байсан юм. Харин 3-р сард ОХУ болон Украин хоорондын энхийн хэлэлцээрийн талаарх эерэг хүлээлт нь хөрөнгийн зах зээлийг өсөлттэй байхад гол нөлөөг үзүүлээд байсан юм.

Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн шинжээчид улс орнуудын инфляцын түвшнийг ОХУ болон Украин хоорондын дайнаас үүсэх нийлүүлэлтийн сүлжээний саатал болон түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор энэ жил өндөр түвшинд байна хэмээн таамаглаж байна. Мөн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг оны эхэн үеийн бусад таамаглалуудаас (BEA, BLS) бага хэмжээнд бууруулж таамаглаж байгаа ба ялангуяа Европын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг багасгаж харин инфляцын түвшний хүлээлтийг өндөрсгөөд байгаа юм.

Доорх зурагт Хувьцаа болон бондын зах зээлийг 2022 оны 1-р улирлын байдлаар үзүүллээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ