{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.08 - 2022.08.12

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.08 - 2022.08.12


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 34,429.82 нэгжид хүрч, 0.82%-иар буурсан.
  2. МХБ 2022 оны эхний хагас жилийн тойм мэдээллээ 7 хоногт танилцууллаа. МХБ-ийн зах зээлийн үнэлгээ эхний хагас жилд 4.84 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 19.6 хувиар буурсан байна. 
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.20%-иар суларч, 1 ам.доллар 3,183.53 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг мөн 0.38%-иар суларч, 1 юань 472.68 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 7-р сарын инфляц 8.5%-д хүрч буурсан нь цаашид инфляц буурах төлөвтэй байгааг илэрхийлээд байна. Инфляцын түвшин буурсантай холбоотойгоор Холбооны Нөөцийн Банк (ХНБ) 9-р сарын бодлогын хурлаар бодлогын хүүг эрчимтэй өсгөх хүлээлт бага байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа.
  2. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин буурч 8.5%-д хүрсэнд, эрчим хүчний үнэ 4.6%-иар буурсан болон бензиний үнэ 7.7%-иар буурсан нь тус тус гол нөлөөг үзүүллээ. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хассан суурь инфляц сарын өмнөх үзүүлэлттэй харьцуулахад өөрчлөгдөөгүй байна.
  3. ХНБ-ийн Сан Францисто салбарын тэргүүн 7-р сарын инфляцын түвшин хэдийгээр буурсан ч энэ нь ХНБ бодлогын хүүгээ өсгөхгүй байх шалтгаан болохгүй хэмээн 7 хоногт онцоллоо. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү эрчимтэй өсөх хүлээлт багассан нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 1.18%, "Germany’s DAX" индекс 1.63%, "France’s CAC 40" индекс 1.26%, "Italy’s FTSE MIB" индекс 1.70%, "UK’s FTSE 100" индекс 0.82% тус тус өссөн.
  2. Европын зарим улс орнууд ард иргэддээ хямралыг даван туулахад нь туслахаар тусламжийн санхүүжилт олгохоо 7 хоногт мэдэгдлээ. Жишээ нь, ХБНГУ-ын сангийн сайд Кристиан Линднер засгийн газар 10 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэн. 
  3. ХБНГУ-ын тээвэрлэлтийн гол түлхүүр болох Рейн мөрөн зорчих боломжгүй болоод байгаа нь нүүрс зэрэг 200 сая тонн ачаа тээвэрлэлтийг саатуулаад байна. Энэ нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. “Nikkei 225” индекс болон “TOPIX” индекс тус бүр 1.3% орчмын өсөлттэй хаагдсан. Хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил ихэссэн нь хувьцааны зах зээлийг дэмжсэн.
  2. Япон улсын хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил ихэссэнд АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин буурсан нь гол нөлөөг үзүүлсэн. Япон улсын засгийн газар инфляц болон өсөн нэмэгдэж буй цар тахал нь тус улсын анхаарах нэн тэргүүний зорилт болохыг мэдэгдэж, төсвийн зардлыг үүнд зарцуулахыг болохыг 7 хоногт онцолсон.
  3. Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт 135.0-ээс 133.4-т хүрч чангарсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.5%, "CSI 300" индекс 0.8%-ийн тус тус өсөлттэй хаагдсан.
  2. БНХАУ-д цар тахлын халдвар ихсэж байгаа болон орон сууцны зах зээл удаашралтай байгаа зэрэг нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх хамгийн том эрсдэлүүд болоод байна. БНХАУ дах халдварын тохиолдол сүүлийн 3-н сарын дээд хэмжээндээ хүрсэн. 
  3. БНХАУ нь 7-р сард 101.26 тэрбум ам.долларын худалдааны ашигтай гарлаа. Энэ нь шинжээчдийн 90 тэрбум ам.долларын таамаглалаас давсан үзүүлэлт болоод байна. Экспортын хэмжээ өнгөрөгч оны мөн үеийнхээс 18%-иар өссөн бол импортын хэмжээ таамаглалаас 2.3%-ийн бууралттай байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ