{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ЖИЛИЙН ХУГАЦААНД 22 ДАХИН ӨСЖЭЭ

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ЖИЛИЙН ХУГАЦААНД 22 ДАХИН ӨСЖЭЭ


Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Хөвсгөл Алтан дуулга” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 22 дахин өсөж, 900 төгрөгт хүрээд байна.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 2018 онд нэмж хувьцаа гаргасан юм. Ингэснээр олон нийтээс 3.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. 2018 оноос үйл ажиллагаагаа өргөтгөж, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ нь борлуулалтад нь эергээр нөлөөлсөн байна. Тухайлбал, 2018 онд борлуулалт нь жилийн дунджаас 50 гаруй хувиар өсжээ. Хамгийн сүүлийн байдлаар буюу 2018 оны эцсийн байдлаар “Хөвсгөл Алтан дуулга” компанийн 73.9 хувь дөрвөн том хувьцаа эзэмшигч, 26.1 хувь нь 240 жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ