{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХЯМРАЛЫН ДАРАА ӨСӨЛТИЙН ХУВЬЦААНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР БАЙДАГ

ХЯМРАЛЫН ДАРАА ӨСӨЛТИЙН ХУВЬЦААНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР БАЙДАГ


Хөрөнгийн зах зээл сүүлийн 2 гаруй жилийн хугацаанд цар тахал, эдийн засгийн сэргэлт, ОХУ-Украины дайн зэрэг тодорхойгүй байдлыг ихээр туулаад байгаа билээ. Бидний мэдэхээр 2022 оны эхний хагас жилд болсон ОХУ, Украины дайны нөлөөгөөр дэлхий дахинд инфляц өсөж, томоохон төв банкнууд мөнгөний хумих бодлого баримталж байна. Мөн геополитик болон макро эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь хувьцааны зах зээл уналттай байгаад шууд нөлөөлж байна. Хувьцааны зах зээлийн уналтаас онцолбол өсөлтөт төрлийн хувьцаанууд хамгийн их бууралттай байна.

2020 оны 9-р сараас 2022 оны 6-р сар хүртэлх байдлаар авч үзэх юм бол "MSCI Value index" 2 жил орчмын хугацаанд 13.6%-ийн өсөлтийг үзүүлсэн бол "MSCI Growth index" 11.3%-ийн бууралттай байна. Үүнээс бид өсөлтөт төрлийн хувьцаанууд 2020 оны сүүл үеэс хойш бууралттай байгааг харж болох юм. Хувьцааны зах зээл хэдийгээр бууралттай байгаа боловч аливаа хувьцаат компанийн санхүүгийн гүйцэтгэл сайн байх нөхцөлд тус компанийн хувьцааных нь ханш урт хугацаандаа өсдөг гэдгийг санах хэрэгтэй. 

Доорх зурагт "Russel 1000 Value" болон "Russel 1000 Growth" индексүүдийн санхүүгийн 3 үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн түүхэн мэдээллээс, хямралын дараах 12 сард өөрчлөгдөж болох тооцооллын таамаглалыг үзүүлэв. /2007 оны их хямралаас 2022 оны 6-р хүртэлх хугацааны түүхэн мэдээллээс тооцоолов./

Урт хугацаандаа ашиг болон чөлөөт мөнгөн урсгалынхаа дагуу аливаа хувьцааны ханш үнэлэгдэх төлөвтэй байдаг тул доорх зургаас өсөлтөт төрлийн хувьцаануудын ханш хямралын дараа өндөр өсөлтийг үзүүлж болзошгүй гэдгийг харж болж байна. Бидний харж байгаагаар зарим өсөлтөт төрлийн хувьцаанууд боломжийн үнэлгээгээр хувьцааны зах зээлд арилжаалагдаж байна. 

Геополитик болон макро эдийн засгийн таагүй байдал нь ойрын хугацаанд хувьцааны зах зээлд сөрөг нөлөөгөө үзүүлэх төлөвтэй байгаа тул хөрөнгө оруулагчид тогтсон хугацаанд, тогтмол дүнгээр хөрөнгө оруулах нь зөв хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болно гэж үзэж байна. 

Sources: FTSE Russell, MSCI

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ