{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
КРИПТОВАЛЮТЫН ЭРГЭН ТОЙРОНД

КРИПТОВАЛЮТЫН ЭРГЭН ТОЙРОНД


"Coinbase Global Inc" нь биржийн арилжааны хэмжээ буурсантай холбоотой 1000 гаруй ажилтнуудаа цомхотгоод байгаа билээ. Ашигт ажиллагаа нь багассаар байгаа тул тус бирж нь хэрэглэгсдийнхээ тоог нэмэхээр гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөг баримталж ажиллаж байна.  Тус компанийн бизнес хөгжил, олон улс хариуцсан захирлын мэдэгдээд байгаагаар Европ дах байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ Итали, Испани, Франц, Нидерланд зэрэг улсуудын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөнд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа аж.

Нийт зах зээлийн арилжааны идэвх буурч байгаатай холбоотой "Coinbase Global Inc" нь 6-р сард дэлхий даяарх нийт ажилтнуудынхаа 18%-ийн цомхотгоод байгаа бол өрсөлдөгч биржүүд болох "Gemini Trust", "BlockFi Inc", "Crypto.com" зэрэг компаниуд мөн адил энэ сард ажилтнууддаа цомхотгол хийгээд байна. "Goldman Sachs Group Inc" нь тус компанийн хувьцааг зарах үнэлгээтэй (sell rating) хэмээн тооцоолсны дараагаар тус компанийн хувьцаа энэ 7 хоногийн байдлаар 20% орчимд буураад байна. Уг үнэлгээний тооцоололд биржийн арилжааны хэмжээ 2022 оны 2-р хагас жилд огцом буурна хэмээн таамагласан нь гол нөлөөг үзүүлжээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ