{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЛЭНД БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭЖ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

"ЛЭНД БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭЖ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Лэнд МН ББСБ" ХК-ийн гаргаж буй “Лэнд Бонд”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Лэнд МН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа , “Лэнд МН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар, "Ард Капитал Групп ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6245 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Лэнд МН ББСБ” ХК нь МХБ-ийн  үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэлтэй бөгөөд өөрийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар  "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2020 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 19-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ