"ЛЭНДМН ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд системийн шинэчлэлд анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:
- "ЛэндМН Бонд" нээлттэй өрийн хэрэгслийг амжилттай гаргаж, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн байна.
- Системийн хөгжүүлэлт хийж, зээлийг хэсэгчлэн төлөх болон бонус оноогоор шимтгэлийн хэмжээг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
- Цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мен үетэй харьцуулахад 12 хувиар өсч, 2.8 тэрбум төгрөгт хүрчээ.
"ЛэндМН ББСБ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ