Хувьцааны зах зээл
"ЛЭНДМН" ХК-ИЙН БАГЦЫН АРИЛЖААНЫ ТУХАЙ ТОДРУУЛГА
Олон нийтэд үнэт цаасаа шинээр гаргаад буй “ЛЭНДМН ББСБ”-ын 20.0 сая ширхэг хувьцааны багцын арилжаа нь 2018 оны 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд явагдсан билээ. Энэхүү багцын арилжааг зохион байгуулсан шалтгааныг андеррайтингийн үүрэг гүйцэтгэсэн “Мирэ Эссет Секьюритис Монгол“ ХХК-аас “Тус арилжаа нь Lock-up нөхцөлтэй Стратегийн хөрөнгө оруулагчдаас гэрээний нөхцлийн хүрээнд 8 сарын хугацаанд 10 сая ширхэг хувьцааг тусгаарлах (Lock-up) нөхцөлтэйгөөр хийгдсэн болно. Өөрөөр хэлбэл 10 сая ширхэг хувьцаа 8 сарын хугацаанд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн албан тайлбар ирүүлсэн байна.
Эх сурвалж: MSE.mn
Бусад мэдээ