{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“МАХ ИМПЕКС” КОМПАНИ 380.1 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО
Компанийн мэдээ

“МАХ ИМПЕКС” КОМПАНИ 380.1 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО


“Мах импекс” компани 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 380.1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын тавны өдрөөр тогтоож, 2018 оны аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн компанийн байранд бэлнээр олгохоор шийдвэрлэжээ. Тус компани сүүлийн таван жилийн турш дээрх хэмжээний ногдол ашгийг олгож байгаа юм. “Мах импекс” компанийн борлуулалтын орлого 2017 онд жилийн дүнгээр 137 хувиар өсөж, 10.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 354.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Борлуулалтын орлогын хэмжээ өмнөх 2016 оноос 2.8 тэрбум төгрөг буюу 37.5 хувиар өссөн ч тайлант хугацааны ашиг 827.3 сая төгрөгөөр буюу 69.9 хувиар буурлаа. Ашгийн хэмжээ буурахад үйл ажиллагааны зардлын хэмжээ өсөж, үндсэн бус үйл ажиллагааны орлого буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Тус компани өөрийн хөргөлттэй агуулах зэрэг хөрөнгөө иргэд, байгууллагуудад түрээслүүлэх замаар нэмэлт орлого олдог ажээ. 

Монголын Хөрөнгийн биржийн сүүлийн арилжаагаар “Мах импекс” компанийн хувьцааны ханш өсөж 2840 төгрөг болсон байна. Энэ нь жилийн өмнөх мөн үеэс 9.2 хувиар өндөр үзүүлэлт юм.


Эх сурвалж: BloombergTv.mn




Бусад мэдээ