{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 2018 ОНД ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 3.5 ДАХИН ӨСӨЖ, 3.9 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЧЭЭ

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 2018 ОНД ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 3.5 ДАХИН ӨСӨЖ, 3.9 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЧЭЭ


“Мандал даатгал” компани 2018 онд 3.9 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2017 оныхоос 3.5 дахин өссөн үзүүлэлт болжээ. Үүнд даатгалын хураамжийн орлого таван тэрбум төгрөгөөр буюу 23 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Мөн хөрөнгө оруулалтаас олсон орлого 80 гаруй хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тус компани хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс хувьцаа, бондыг худалдан авч байгаагаа мэдээллээ. Ингэхдээ урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах компаниудыг түлхүү сонгож байгаа юм байна. Мөн 2018 онд Эрүүл мэндийн даатгал идэвхжсэн гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан онцоллоо. Тухайлбал, “Оюу Толгой” компанийн гүний уурхайн барилга, угсралт, босоо амын дэд бүтэц барих томоохон төслийг хэрэгжүүлж байгаа "Жи Си Ар Монголиа" компанийн 800 гаруй ажилтан болоод гэр бүлийн гишүүдийг "Жаргалан" эрүүл мэндийн даатгалд хамруулжээ. Ингэснээр нийт даатгуулагчдын тоо 6000-д хүрч өссөн байна. Энэ нь 2017 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм.

“Мандал даатгал” компани 2018 оны есдүгээр сард IPO гаргаж, олон нийтээс 7.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Хамгийн сүүлийн арилжаагаар буюу даваа гарагт нэгж хувьцааны ханш нь 2.8 хувиар унаж 5355 төгрөг болсон байна. Хэдий тийм боловч энэ нь нэрлэсэн үнээсээ 11.6 хувиар өссөн дүн юм.

2018 оны эцсийн байдлаар “Мандал даатгал” компанийн 77.1 хувийг хоёр том хувьцаа эзэмшигч буюу “Голомт файнэншил” групп, “Юу Эм Си Капитал” компани тус тус эзэмшиж байна. Харин үлдсэн 22.9 хувь нь 782 жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ