“МАНДАЛ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №20/001 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 4 төгрөг, нийт 2.49 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ