{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МАНГАНЫ АПП 2023 ОНД ТОКИОД 6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙГЭЭР "IPO" ХИЙНЭ

МАНГАНЫ АПП 2023 ОНД ТОКИОД 6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙГЭЭР "IPO" ХИЙНЭ


Өмнөд Солонгосын "Kakao Piccoma Corp." манга цуврал санал болгодог компани энэ оны 12-р сард Токиогийн хөрөнгийн бирж дээр "IPO" хийх төлөвлөгөөтэй байсан билээ. Гэвч дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, хөрөнгийн зах зээлийн уналтыг харгалзан үзэж "IPO" хийх төлөвлөгөөгөө 2023 оны эхний хагас жил болгон хойшлуулаад байна.

Сүүлийн жилүүдэд нийт манга цуврал уншигчид уламжлалт сэтгүүл хэлбэрээр манга уншихаас илүүтэйгээр дижитал хэлбэрээр унших төлөвтэй байгаа нь тоон мэдээллээс харагдаж байна. Жишээлбэл, дижитал манганы борлуулалт сүүлийн 7 жилийн хугацаанд 4 дахин өсөж, 5 тэрбум ам.долларын үнэлгээтэй нийт манганы борлуулалтын 60%-ийг эзэлж байна. 2021 оны хувьд дижитал манганы борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20%-иар өссөн.

Дижитал манганы борлуулалт ихэссэнд "Piccoma" аппын нөлөө их байгаа билээ. Учир нь тус компани дижитал манга борлуулалтын томоохон хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний борлуулалт ч мөн адил асар хурдацтай ихэссэн юм. Үүнээс жишээ дурдвал, компанийн борлуулалт сүүлийн 5 жилийн хугацаанд 170 дахин өссөн. Сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2022 оны эхний хагас жилд 9.5 саяд (2018 оны үзүүлэлтээс 4.57 дахин их) хүрч өссөн. 2021 онд борлуулалт 88%-иар нэмэгдэж, цэвэр орлого 39 сая ам.долларт хүрсэн гэх мэт үзүүлэлтээс харж болох юм.

Ийнхүү дижитал борлуулалт ихсэж байгаа нь тус компанийг 6.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж болохуйц хэмжээний компани болгожээ. Мөн "Piccoma" аппын бусад стримминг аппуудаас ялгарах давуу тал нь манганы бүлгийн тоогоор төлбөрөө төлдөгт оршиж байна. Бусад аппууд сар бүрийн шимтгэлээр ихэвчлэн төлбөрөө төлдөг.

Sources: Bloomberg, All Japan Magazine

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ