META КОМПАНИ 2023 ОНД ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙХ БОЛОВ УУ?
Meta Platforms Inc.-ийн хувьцааны ханш 2022 онд түүхэн дээд хэмжээгээр унасан бол JPMorgan-ын хөрөнгө оруулагчдын судалгаагаар тус компани нь 2023 онд өндөр өсөлттэй мегакап хувьцаа байх төлөвтэйгөөр гарчээ.
Тодруулбал, нийт судалгаанд хамрагдагсдын 41% нь Meta-г 2023 онд өндөр гүйцэтгэлтэй ажиллана гэж найдаж буй компаниараа нэрлэсэн байна. Тус компанийн дараагаар судалгаанд хамрагдагсдын 36% нь Amazon.com Inc.-ийг өндөр гүйцэтгэлтэй ажиллана гэх хүлээлттэй компаниараа нэрлэжээ. Харин стримминг компани Netflix уналттай байх хүлээлттэйгээр гарсан байна.
Source: Bloomberg
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19