{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Meta Platforms-ийн 3-р улирлын тайлан

Meta Platforms-ийн 3-р улирлын тайлан


Meta-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг Лхагва гарагт компанийн 3-р улирлын тайлан танилцуулах үеэр "Бидний хүрээлэл нэмэгдсээр байгаа бөгөөд миний хувьд платформын үр ашигтай байдал "Reels" зэрэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор нэмэгдэж буйд талархууштай байна" хэмээн хэлэв. Мөн "Бид богино хугацааны орлогын сорилтуудтай тулгарсаар байгаа хэдий ч суурь нөхцөл байдлаас харвал илүү их орлого олох боломжтой байна. 2023 онд чухал ажилдаа анхаарч, одоогийн нөхцөл байдлыг зөв удирдаж, цаашид илүү хүчирхэг компани болох болно" хэмээн мэдэгдлээ. 

2022 оны 3-р улирлын онцлох үзүүлэлтүүд:

Гэр бүлийн өдөр тутмын идэвхтэй хүмүүс (DAP) - 2022 оны 9-р сарын байдлаар DAP дунджаар 2.93 тэрбум болсон нь жилийн өмнөхөөс 4%-иар өссөн үзүүлэлт болов.

Гэр бүлийн сарын идэвхтэй хүмүүс (MAP) – 2022 оны 9-р сарын 30-ны байдлаар MAP 3.71 тэрбум болсон нь жилийн өмнөхөөс 4%-иар өссөн үзүүлэлт болов.

Фейсбүүкийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид (DAUs) – 2022 оны 9-р сарын байдлаар дунджаар 1.98 тэрбум болсон нь жилийн өмнөхөөс 3%-иар өссөн үзүүлэлт болов.

Фейсбүүкийн сарын идэвхтэй хэрэглэгчид (MAUs) – 2022 оны 9-р сарын 30-ны байдлаар 2.96 тэрбум болсон нь жилийн өмнөхөөс 2%-иар өссөн үзүүлэлт болов.

Орлого 27.71 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4%-иар буурсан үзүүлэлт болов.

Нийт зардал 22.05 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19%-иар өссөн үзүүлэлт болов.

2022 оны 3-р улиралд А ангиллын энгийн хувьцааныхаа 6.55 тэрбум ам.долларын хувьцааг халааслав.

"Reality Labs" хэлтэс метаверстэй холбоотойгоор 3-р улиралд 3.7 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллав. Энэ нь 2-р улирлын 2.8 тэрбум ам.долларын алдагдлаас их хэмжээ болов.

/DAP - Facebook, Instagram, Messenger болон/эсвэл WhatsApp-д бүртгүүлж, өдөрт хамгийн багадаа аль нэг платформоор нэвтэрсэн хэрэглэгч/

/MAP - Facebook, Instagram, Messenger болон/эсвэл WhatsApp-д бүртгүүлж, сард хамгийн багадаа аль нэг платформоор нэвтэрсэн хэрэглэгч/

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ