{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МХБ: 2018 ОНД 6 ШИНЭ ХК НИЙТ ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ 1/5-ИЙГ БҮРДҮҮЛСЭН

МХБ: 2018 ОНД 6 ШИНЭ ХК НИЙТ ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ 1/5-ИЙГ БҮРДҮҮЛСЭН


Image result for монголын хөрөнгийн бирж2018 онд Монголын Хөрөнгийн бирж нийт 210 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсанаас 23 хувь нь шинэ хувьцаат компаниудын арилжаа байна. 2018 онд гарсан дөрвөн IPO, нэг давхар бүртгэл болон нэмж гаргасан нэг компанийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн 48 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

Эдгээрээс “ЛэндМН” компанийн хувьцаа хамгийн их хэмжээгээр буюу 12.7 тэрбум төгрөгөөр арилжсанаар жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Үүний таван тэрбум төгрөг нь анхдагч зах зээлд, 7.7 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлд арилжсан байна. “ЛэндМН” компани 2018 оны гуравдугаар сард IPO гаргаснаар оны анхны IPO болж байсан юм. Харин хамгийн сүүлд IPO гаргасан “Мандал даатгал” компанийн хувьд 2018 онд арилжаа нь гурван сар явагдсан ч идэвхээрээ гуравдугаарт бичигдсэн байна. Нийт 9.4 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсанаас 7.5 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаа, 1.9 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.

Харин Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компанийн хувьцааны арилжааны идэвх бусад шинэ хувьцаат компаниудтай харьцуулахад харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл, Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойш нийт хувьцааны арилжаа нь 3.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ