{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МХБ: БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАА ЧАНАРЖУУЛАХАД АНХААРНА

МХБ: БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАА ЧАНАРЖУУЛАХАД АНХААРНА


Image result for монголын хөрөнгийн биржДотоодын хөрөнгийн захад хамгийн олон шинэ бүтээгдэхүүн гарсан 2018  онд хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байна. Улмаар үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журмыг шинэчлэн баталж, Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар тус журмыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Шинэ компаниудад анхаарахын хажуугаар бүртгэлтэй компаниудаа чанаржуулахад энэ онд илүү их ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал, Монголын Хөрөнгийн бирж нийт бүртгэлтэй 99 компанийг үүргийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ. Мөн арилжаа нь зогсоод нэгээс дээш жил болсон 29 компанийг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн Монголын Хөрөнгийн бирж энэ онд олон шинэ бүтээгдэхүүн,  ялангуяа давхар бүртгэлтэй үнэт цаасыг зах зээлд гаргах зорилт тавьж  байгаа аж. 

Үүнээс гадна гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татахад илүү  анхаарах юм байна. Үүнтэй холбоотойгоор үнэт цаасны арилжааны төлбөр  тооцооны "Төлбөрийн эсрэг нийлүүлэлт" зарчимд суурилсан Т+2 системийг  2019 оны I улиралд багтаан нэвтрүүлэхээр зорьж байгааг Монголын  Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцоллоо. 

Харин  зохицуулах байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хороо энэ онд IPO гаргаж байгаа компаниудын чанарыг сайжруулж, хөрөнгө оруулагчдад илүү бодит, үнэн зөв үнэлгээтэй компаниудыг санал болгоход түлхүү анхаарч  ажиллана гэдгээ мэдээллээ. 

Энэ хүрээнд аудитын, андеррайтерын болон хуулийн байгууллагуудад буюу мэргэжлийн байгууллагуудад тавих хяналтаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн  байна. Өөрөөр хэлбэл 2019 онд хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжлэхтэй зэрэгцээд мэргэжлийн байгууллагууд чанарт илүү анхаарна гэж салбарынхан  үзэж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ