{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ НЭР БҮХИЙ 21 ХК-ИЙН ТУЗ НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХААС БУСАД БҮРЭН ЭРХГҮЙ БОЛСОН БАЙНА

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ НЭР БҮХИЙ 21 ХК-ИЙН ТУЗ НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХААС БУСАД БҮРЭН ЭРХГҮЙ БОЛСОН БАЙНА


Image result for биржКомпанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан байдаг. 

МХБ-д бүртгэлтэй дараах нэр бүхий 21 хувьцаат компани 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байгаа тул тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.                                           


 Компанийн нэр

Компанийн нэр

Компанийн нэр
 1
 Автозам
8
Гонир
15
Нийслэл өргөө
 2
 Автоимпекс
9
Дархан хөвөн
16
Сэлэнгэ сүрэг
 3
 Ар баянхангай
10
Дорнод
17
Ханын материал
 4
 Бинсэ
11
Монгол дизель
18
Хөдөөгийн тээвэр
 5
 Бороогийн үйлдвэр
12
Монгол керамик
19
Хуртай
 6
 Ган хэрлэн
13
Мон-ит булигаар
20
Цагаантолгой
 7
 Глобал монголиа холдингс
14
Мүдикс
21
Шим

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ