{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
MMC КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА ТАВЬСАН САНАЛЫН ХАРИУ ГАРЛАА

MMC КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА ТАВЬСАН САНАЛЫН ХАРИУ ГАРЛАА


“MONGOLIAN MINING CORPORATION” нь 2024.04.15-д дуусах MONMIN 9 1/4 04/15/24 бонд эзэмшигчдэдээ одоо эзэмшиж буй бондоо тус компанийн Сингапур Улсын Бирж дээр шинээр гаргахаар төлөвлөж буй бондоор солих санал хүргүүлсэн билээ.

Зах зээл дээр тус компанийн 2024.04.15 хугацаа нь дуусах бондын үлдэгдэл 350.25 сая ам.доллар байгаа ба 8 сарын 28-д хөрөнгө оруулагчдадаа тавьсан саналаас нийт 251.03 сая ам.долларын үнэлгээ бүхий бондыг шинэ бонд руу хөрвүүлэх санал хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн байна. Энэ нь зах зээл дээрх нийт бондын 75%-иас дээш тал нь шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэмжиж байгааг илэрхийлж байгаа тул шинэ бонд руу хөрвүүлэх санал хэрэгжихээр боллоо.

Шинэ бондын төлбөр тооцоо хийгдэх өдөр 9 сарын 13-д хүлээгдэж байна. Тус шинэ бондын жилийн купон 12.5% хэдий ч хуучин бондыг шинэ бонд руу хөрвүүлэх харьцаа 97.0% тул шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэмжсэн хөрөнгө оруулагчдын бондын өгөөж жилийн 13.754% дээр тогтох хүлээлттэй байна.

“MONGOLIAN MINING CORPORATION”-ийн зээлжих зэрэглэл Moody's "B3", Fitch "B" тус тус  үнэлгээтэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ