{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МОГОЙН ГОЛ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, 31 ХУВИАР ӨСЖЭЭ
Компанийн мэдээ

"МОГОЙН ГОЛ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, 31 ХУВИАР ӨСЖЭЭ


МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй "Могойн гол" ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд 2.5 тэрбум төгрөг хүрч, 2016 оныхоос 31 хувиар өсжээ. Мөн нүүрсний олборлолт 20 хувиар нэмэгдэж, 100 мянган тонн хүрсэн байна. Үүнээс 74900 тонн нүүрс борлуулсан байна. "Могойн гол" ХК-иас нүүрс худалдан авч БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байгаа дөрвөн компани бий. Тэдний хувьд, 2017 онд нийт 18 мянган тонн нүүрс Хятадын зах зээлд гаргасан нь 2017 оны борлуулалтын орлого өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна компанийн ерөнхий ба удирдлагын зардал бага зэрэг буюу 19 хувиар нэмэгдэж, 196 сая төгрөг болсон байна. Компани 2017 оны эцэс гэхэд 245.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, энэ үзүүлэлт өмнөх оныхоос 2.2 дахин нэмэгдсэн талаар МХБ мэдээлсэн. Хөвсгөл аймгийн нутагт Могойн гол ордод чулуун, хүрэн нүүрсний олборлолт хийдэг тус компани нь Хөвсгөл аймгийн болон хил залгаа Завхан аймгийг нүүрсээр ханган ажилладаг. Компанийн хувьд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувьцааны ханш нь тав орчим хувиар өсөж, өнөөдрийн байлаар 8500 орчим төгрөгөөр хувьцааг нь арилжаалж байна. Хамгийн сүүлийн байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 6.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Ямартай ч "Могойн гол" ХК 2018 онд 100 мянган тонн нүүрс олборлож, 80 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn



Бусад мэдээ