"МОН-ИТ БУЛИГААР” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА
"Мон-Ит Булигаар" ХК-ийн хяналтын багцыг нэгдмэл сонирхолтой этгээдүүд худалдан авсан тул ҮЦЗЗТ хуулийн 22 дахь заалтын дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тендер санал гаргалаа.
Санал болгож буй үнэ: 7,532 төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 86.53 хувь
Худалдан авах тоо ширхэг: 53,887 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, АШН-ын хашаа, "Мон-Ит Булигаар" ХК-ийн байр
Дэлгэрэнгүй мэдээллийг 7510 7500 утсаар авна уу.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж