“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:
Борлуулалтын орлого 1.45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 333 сая төгрөг буюу 29.8%-иар өссөн боловч ашгийн хэмжээ буурч 19.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн, энэ онд дулаан солилцуурын зуухны угсралтын ажлыг дуусгаж, нэгдсэн камерын системийг суурилуулсан байна. Мөн амины орон сууцанд зориулсан М-50 маркын хямд чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлснээс гадна хөдөө аж ахуйд зориулан усны хэрэглээг 80 хувь хэмнэн ургалтыг 22 хувь нэмэгдүүлдэг гидропоник хөрсийг үйлдвэрлэн БНСУ-ын харилцагчид 600 боодлыг нийлүүлсэн байна.
“Монгол Базальт” ХК-ийн 2020 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ