{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК-ИЙН 1-Р ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК-ИЙН 1-Р ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


Image result for МОНГОЛ БАЗАЛЬТЧулуун хөвөн үйлдвэрлэгч “Монгол базальт” ХК энэ оны 5-р сард IPO хийн МХБ-ийн II ангилалд бүртгүүлсэн билээ. Энэ долоо хоногт тус компани 1-р хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулж, ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулав.

Компанийн орлогын тайланг үзвэл борлуулалтын орлого 639.47 сая төгрөгт, харин борлуулсан бүтээгдэхүүний өртөг 281 сая төгрөгт хүрчээ. Ингэснээр нийт ашиг 358.3 саятөгрөгтэй тэнцлээ.

Тус компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харвал 6-р сард IPO хийн татан төвлөрүүлсэн хөрөнгөөс урт хугацаат зээлээ бүрэн төлж дуусгасан ба одоогийн байдлаар тоног төхөөрөмж шинээр худалдан авалгүй хадгаламжинд байршуулснаар 42.6 сая төгрөгийн хүүгийн орлого олжээ.

Борлуулалт, маркетингийн зардал огцом өсөхөд IPO гаргахтай холбоотой 423.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэг удаагийн зардлууд голчлон нөлөөлсөн хэмээн “Монгол базальт” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд мэдээлсэн. Ингэснээр компанийн тайлант үеийн цэвэр алдагдал 190.7 сая төгрөгтэй тэнцэж байна.

Бараа материалын нөөц 2018 оны эхний хагас жилийн байдлаар 979.1 сая төгрөг болжээ. Тус компанийн мэдээлснээр чулуун хөвөн худалдаалах бизнес улирлын шинж чанартай байдаг учраас оны эхний хагас жилд бараа материалын түүхий эдийг татаж бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлдэг, харин 2-р хагас жилд 1-р хагас жилийн нөөцийг борлуулан, ашиг нэмэгддэг гэлээ.

“Монгол базальт” ХК одоогийн байдлаар чулуун хөвөн худалдах 1.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2 гэрээ шинээр байгуулсан, мөн 1.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  2 гэрээг байгуулах нь тодорхой болсон ба 2.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2 гэрээ хүлээгдэж байгаа талаар мэдээлсэн. Мөн тендерт оролцох боломж нээгдсэн ажээ.

Цаашдаа компани маркетингийн тал дээр түлхүү анхаарч, маркетингийн зардлаа нэмэх төлөвлөгөөтэй байна. Үүний хүрээнд “Монгол базальт” ХК энэ оны 9-10 сард “Мишээл экспо” төвд хэрэглэгчийн сургалт, сурталчилгааны шоурум нээхээр ажиллаж байна. Гадаад зах зээлийн хувьд энэ оны 10-р сард ОХУ-д зохион байгуулагдах “International Basalt Forum 2018”, 11-р сард БНХАУ-д зохион байгуулагдах “TIM Expo Shanghai”-д оролцох аж. Мөн тус компани Дархан, Эрдэнэт хотуудад салбар нээн ажиллах урт хугацааны зорилттой байгаа юм.


Эх сурвалж: Ти Ди Би Капитал ҮЦК


Бусад мэдээ