{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


"Монгол базальт" ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгийг 100 хувь ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.87 төгрөг буюу нийт 160.2 сая төгрөгийг олгохоор болсон байна. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ